Мэдүүлгийн маягт гэж ямар бүртгэл хийлгэх тухай мэдээллийг багтаасан тусгайлсан асуулттай маягт юм. Мэдүүлгийн маягтийг бүртгэлийн цонхноос авч бөглөөд бусад материалтай хамт бүртгэгчид өгнө
Мэдүүлгийн маягтийгтухайн хөрөнгийг худалдан авсан иргэний мэдээллээр бөглөнө.
Бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдвөл мэдүүлгийн маягтийг бэлэг хүлээн авагч буюу хүүгийн мэдээллээр бөглөнө
Бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдвөл мэдүүлгийн маягтийг бэлэг хүлээн авагч буюу хүүгийн мэдээллээр бөглөнө
ҮХЭХ-ийн Улсын бүртгэлийн дугааргэсэн11-н нүдтэй хэсэгт Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээн дээр байгаа
- орон сууцны гэрчилгээнд “Ү” гэсэн дугаартай тоог
- газрын гэрчилгээнд “Г” гэсэн дугаартай тоог бичнэ
Хөрөнгөтэй эсэх лавлагаанд яаралтай үйлчилгээ байхгүй ажлын 3 хоногт гаргуулж болно.
Одоо гаргах боломжгүйбарьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй , түрээслүүлсэн, түүхчилсэн, шилжилт хөдөлгөөн хийгдсэн эсэх лавлагааг авахад Мэдүүлэг хүлээн авснаас хойш:
Яаралтай үйлчилгээ нь 10,000 /арван мянган/ төгрөг ажлын 8 цагт гаргана.
Энгийн үйлчилгээ нь нь 5000 /таван мянган/ төгрөг ажлын 3 хоногт гаргах боломжтой
Та нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэхтэй бол болно.
Орон сууц хашаа байшин гэх мэт эд хөрөнгийг Худалдах худалдан авах гэрээний дагуу зарсан тал нь үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны татвар худалдсан үнийн дүнгийн 2 хувиар төлдөг.
Жишээ нь: 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр худалдлаа гэхэд 20.000.000*2%=400.000
400.000 төгрөгийн татвар төлнө гэсэн үг.
Барьцаагаар хангагдах үнийн дүнгээс Энгийн үйлчилгээнд 0.05% , яаралтай үйлчилгээнд 0.1% тус тус төлнө.
Хариулт: 25, 45 насны иргэний үнэмлэхний сунгалт, 16 нас хүрээд шинээр иргэний үнэмлэх авах тохиололд заавал өөрийн биер ирж өгнө. Иргэний үнэмлэхний сунгалтанд таны зураг хурууны хээ зэргийг дахин авдаг болно.
Харин хаясан гээсэн тохололд өөр хэн нэгийг ирүүлэх боломжтой.
Хариулт: Цахим үнэмлэхний хугацаа дууссан өдрөөс хойш 1 сарын дотор ирж үнэмлэх гаргуулах материалаа тухайн оршин суугаа харъяа дүүргийн бүртгэлийн хэлтэст өгнө.
Хариулт: Иргэний үнэмлэхний үнэ 15000 ₮ /голомт банкны 1165004534/ тоот дансанд тэмдэгтийн хураамж 3300 ₮ /голомт банк 1165007797/ тоот дансанд тушаана.
Хариулт: Хоёулаа биер ирж, шинэ төрсөн хүүхэддээ төрсний гэрчилгээг авна. Хэрэв эхнэр ирэх нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол нотариатаар өргөдлөө гэрчлүүлээд аав нь ирээд хүүхэддээ төрсний гэрчилгээ авч болно. Өргөдөлд /СБД –ын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргах нь гээд хэн гаргаж байгаа, хүүхдийн хүйс, нэр, эцгээр нь овоглох хүсэлтэй зэргийг бичнэ./
Хариулт: Хүүхэд эхийнхээ хаягийг дагах болохоор ээж нь Сүхбаатар дүүрэг байхад болно. Иргэний цахим үнэмлэхний хугацаа нь дуусаагүй байх ёстой.
Хариулт: Хүүхэд төрснөөс хойш нэг сарын дотор төрсний гэрчилгээг авч болно.
Хариулт: Та хоёр гэрлэлтээ батлуулаагүй буюу гэрлэсний гэрчилгээгүй бол хүүхэд тань эцгээрээ овоглох боломжгүй. Харин гэрлэсний гэрчилгээтэй бол эцэг нь нас барснаас хойш 10 сарын дотор хүүхэд тань эцгээрээ овоглосон төрсний гэрчилгээ авах боломжтой.
Хариулт: Тухайн сургалтанд заавал суух албагүй гэхдээ шинээр гэр бүлээ батлуулж байгаа залуу гэр бүлийн хувьд тухайн сургалтанд суусан байхад зүгээр.
Хариулт: Болохгүй. Хэдийгээр эд хөрөнгйин маргаангүй ч 0-18 насны хүүхэдтэй учир харъяа дүүргйин шүүхэд хандаж гэрлэлтээ цуцлуулах ба хүүхдийн асрамжлалын асуудлыг шүүхийн шийдвэрээр гаргуулна. Дараа нь шүүхийн шийдвэр гарсны дараа харъяа оршин суух дүүргийн Бүртгэлийн хэлтэст ирж бүртгэлээ хийлгэх ёстой.
Хариулт: Гэрлэлт цуцлуулах тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш давж заалдах хугацаа буюу 14 хоног өнгөрсний дараа бүртгэлд бүртгэж болно.
Хариулт: Боломжгүй. 0-18 насны хүүхдийн овог нэрийг заавал төрсөн эцэг, эхийн зөвшөөрлийг авч бүртгэх тул боломжгүй.
Хариулт: Төрсний гэрчилгээний лавлагааг үндэслэж дахин олгоно. Хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагааг төрсөн эх нь төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаас авч болно гарахгүй бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын архиваас лавлагааг авна.
Хариулт: Эрүүл мэндийн дэвтэр шинээр авахад 400 төгрөг
Ажил эрхлээгүй иргэний хувьд нэг сарын 670 төгрөг 12 сар нь 8040 төгрөг болно.
Хариулт: 0-16 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгал төрөөс үнэгүй нийгддэг. 0-16 насны хүүхэд эмнэлэгт үзүүлэхэд төрсний гэрчилгээгээ үзүүлэхэд болно. Зайлшгүй шаардлагатай бол эрүүл мэндийн дэвтэр нээлгэж болно.
Хариулт: Нийгмийн даатгалд сүүлийн 6 сар тасралтгүй шимтгэл төлсөн байх
Ажлаас халагдсан тушаал авчрах
Иргэний цахим үнэмлэхтэй
Иргэн өөрөө тухайн дүүргийн иргэн байх
Тодорхойлолтоо аваад тухайн дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст ажлаас халагдсан тушаал гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор очиж тэтгэмжийн мөнгийг гаргуулан авна.
Хариулт: Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхэд олгох мөнгөн тэтгэмжийг хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хамт тухайн дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст эсвэл хороон дээрээ очиж үргэлжүүлэн сунгалт хийлгэнэ.
Харин 20000 төгрөгийг хүүхдийн нэр дээр аль дуртай банкийг сонгож хадгаламжийн дэвтэр нээлгэхэд болно.
Хариулт: Та гэрчилгээн дээрх газрын нэгж талбарын дугаараа мэдэж байвал сүлжээнээс төлбөрийн үлдэгдэлийг тодруулах боломжтой.
Хариулт: Байгууллагынхаа гэрчилгээг канондуулаад санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэнд хандаж бүртгүүлнэ.
Хариулт: Тайланг цахимаар ногоон өнгийн дугтуйны зурагтай болгоод илгээчихсэн үед санхүүгээс 10 хоногийн дотор хянаад алдаагүй зөв илгээсэн бол цоожны зурагтай болсон байна. Иймд та цаасаар биш цахимаар авдаг болсон тул тамга даруулах шаардлагагүй.
Хариулт: Илгээсэн санхүүгийн тайланг хянаад алдаа гарсан тохолдолд анхаарлын тэмдэг тавиад баталгаажуулсан цоожны зураггүй байх болно. Энэ тохиололд ирж уулзах юм уу алдаагаа засаад дахиад явуулна.
Хариулт: Албан бичигтэй зөв тайлангаа хоёр хувь хэвлээд санхүүгийн тайландаа засвар оруулж болно. Албан бичигтэй ямар дүнг яаж засах гэж байгаагаа тодорхой бичиж ирнэ.