Шагнах тухай

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “г”, 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 23 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын 2013 оны А/334 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Дүүргийн хөгжил цэцэглэлт, иргэдийн сайн сайхны төлөөх үйлсэд эрхэлсэн ажил, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа үнэтэй хувь нэмэр оруулсан хавсралтад заагдсан нэр бүхий 1 иргэнийг Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр, нэр бүхий 17 иргэнийг “Жуух бичиг”-ээр, нэр бүхий 28 иргэнийг “Өргөмжлөл”-өөр тус тус шагнасугай.

      2. Дээрх шагналын дагалдах мөнгөн дүнг хавсралтаар баталж, нийт 1,760,000 /Нэг сая долоон зуун жаран мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Д.Бат-Очир/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус  зөвшөөрсүгэй.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                                Ж.ГАНХУЯГ

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2921
31257
108724
929392

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc