2017 оны 11 сарын 13-ны өдөр               Дугаар А/370                 Улаанбаатар хот

 

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох тухай

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.3, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны А/151, А/152 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Тус дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд харах үйлчилгээ эрхлэх шаардлага,стандартыг хангасан иргэдийн нэрийг хавсралтаар баталж, “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл”-ийг олгосугай.

            2. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан иргэдэд гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулахыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс /О.Мягмарсүрэн/-т, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Н.Мэндбаяр/-т тус  тус үүрэг болгосугай.

            3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /А.Амартүвшинд/-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                       Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2239
0
74504
4387878

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc