2017 оны 11 сарын 07-ны өдөр               Дугаар А/364               Улаанбаатар хот

Хог хаягдал ангилан ялгах ажил зохион байгуулах тухай

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Нийслэлийн хог хаягдлын менежмент, бодлогын хүрээнд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах ажлыг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн зохион байгуулж эхлэхийг дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, их дээд сургуулийн захирал эрхлэгч, хороодын Засаг дарга, Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

           2. Ангилан ялгасан хогийг хуваарь гарган тээвэрлэхийг Хан-Уул дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ /Ц.Эрдэнэбаатар/-т, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ /Ц.Цогтсайхан/ нарт даалгасугай.

           3. Шаардагдах зардлыг Засаг даргын Тамгын газрын бараа үйлчилгээний бусад зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т зөвшөөрсүгэй.

           4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тухай бүрт танилцуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                       Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2344
0
107137
4420511

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc