2017 оны 11 сарын 02-ны өдөр               Дугаар А/360              Улаанбаатар хот

Алслагдсан хороодын иргэдэд явуулын нэг цэгээр төрийн үйлчилгээ хүргэх тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Тус дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодод төрийн үйлчилгээг иргэдэд “Явуулын нэг цэг”-ээс хүргэх ажлыг 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулсугай.

            2. Төрийн үйлчилгээг иргэдэд “Явуулын нэг цэг”-ээс хүргэх ажлын удирдамжийг 1 дүгээр хавсралтаар, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар, үйл ажиллагааны төлөвлөгөөг 3 дугаар хавсралтаар, ажиллах албан хаагчдын нэрийг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

            3. Дээрх арга хэмжээнд оролцсон албан хаагчдад илүү цагаар ажилласан хөлсийг холбогдох хуулийн дагуу тооцон олгохыг Төсвийн шууд захирагч нарт үүрэг болгосугай.

            4. Явуулын нэг цэгийн үйлчилгээнд өөрсдийн хариуцсан чиг үүргийн дагуу оролцохыг нийт хэлтэс, алба, тасгийн дарга нарт, хороодын иргэдийг идэвхтэй хамруулах ажлыг зохион байгуулахыг хороодын Засаг дарга нарт, удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг Ажлын хэсгийн дарга /Н.Буянхишиг/-д, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Б.Энхболд/-т тус тус үүрэг болгосугай.

             5. “Явуулын нэг цэгийн үйлчилгээ” зохион байгуулсан тухай тайланг дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсгийн дарга /Н.Буянхишиг/-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                       Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2124
0
106917
4420291

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc