2017 оны 12 сарын 08-ны өдөр      Дугаар А/402              Улаанбаатар хот

 

Хан-Уул дүүргийн “Оны шилдэг байгууллага”, “Оны шилдэг ажилтан”

Шалгаруулах журамд өөрчлөлт оруулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн Засаг даргын 2013 оны А/323 дугаар захирамжаар батлагдсан Хан-Уул дүүргийн “Оны шилдэг байгууллага”, “Оны шилдэг ажилтан” шалгаруулах журмын 6.1 дүгээр заалтыг Оны шилдэг байгууллагаар шалгарсан төрийн болон төрийн бус байгууллага бизнес эрхлэгчид, үйлдвэр үйлчилгээний газрууд тус бүрийг “Хүндэт өргөмжлөл”, 1,000,000 /Нэг сая/ төгрөгөөр, 6.2 дугаар заалтыг Оны шилдэг ажилтанаар шалгарсан албан хаагчдыг “Хүндэт өргөмжлөл” 500.000 /Таван зуун мянган/ төгрөгөөр тус тус шагнахаар өөрчлөлт оруулсугай.
  2. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга /Н.Буянхишиг/-д тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3242
13597
88384
4401758

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc