2017 оны 12 сарын 07-ны өдөр      Дугаар А/401              Улаанбаатар хот

 

Нийтийн сонсгол зохион байгуулах тухай 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтийн сонсголын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3, 9 дүгээр зүйлийн 9.3.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.4, 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Нийтийн сонсгол явуулах журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн 2018 оны Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн төслийг олон нийтэд танилцуулах зорилгоор нийтийн сонсголыг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулахыг Засаг даргын 1 дүгээр орлогч /Г.Батсайхан/-д даалгасугай.
  2. Нийтийн сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, төлөвлөгөөг баталж, гаардагдах зардлыг Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн биелэлтэнд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг Засаг даргын 1 дүгээр орлогч /Г.Батсайхан/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2940
13455
88082
4401456

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc