2017 оны 12 сарын 05-ны өдөр      Дугаар А/398              Улаанбаатар хот

 

Мал, тэжээвэр амьтдын тооллого

явуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Статистикийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, Засгийн газрын 2003 оны Тооллогын товыг өөрчлөн тогтоох тухай 224 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны Журам батлах тухай 222 дугаар тогтоол, 2015 оны 134 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/909 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын 2017 оны тооллогыг 12 дугаар сарын 07-ноос 17-ны өдрүүдэд явуулсугай.
  2. Мал, тэжээвэр амьтдын 2017 оны тооллогыг дүүрэгт удирдан явуулах, хяналт тавих ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

    Дарга: Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч

    Орлогч дарга: Статистикийн хэлстийн дарга

    Нарийн бичгийн дарга: Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн

    Гишүүд:

    Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

     

    Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга

     

    Онцгой байдлын хэлтсийн дарга

     

    Гүн тэрэм мал эмнэлэг, үржлийн албаны дарга

     

    Статистикийн хэлтсийн Хөдөө аж ахуйн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн

     

    Хороодын Засаг дарга нар

  3. Дүүргийн мал, тэжээвэр амьтдын тооллогын ажлын хэсгийн ажлын удирдамжийг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
  4. Тооллогын ажилд шаардагдах машин, хүн хүчний туслалцаа үзүүлэхийг Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албадын дарга, тооллогын хэсэгт ажиллах аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.
  5. Мал, тэжээвэр амьтдын тооллогын ажилтны сургалт, тооллогын бэлтгэл хангах, тооллого хийх, хяналтын тооллого хийх, тооллогын дүнг нэгтгэх зэрэг зохион байгуулалтын үйл ажиллагааны зардалд зориулан 4,019,00 /дөрвөн сая арван есөн мянга/ төгрөгийг хоёрдугаар хавсралтаар Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзалмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  6. Мал, тэжээвэр амьтдын тооллогын явцын мэдээ болон нэгдсэн дүнг Нийслэлийн Статистикийн газарт тогтоосон хугацаанд хүргүүлж, тооллогын дүнг 2018 оны 1 дүгээр улиралд багтаан танилцуулахыг ажлын хэсгийн даргад даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6809
21827
96298
4162119

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc