2017 оны 11 сарын 16-ны өдөр      Дугаар А/377              Улаанбаатар хот

 

Түлээ, нүүрс борлуулах түр цэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Засаг даргын зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар дүүргийн нутаг дэвсгэрийн 8 цэгт түлээ, нүүрс борлуулах түр цэг байгуулахыг зөвшөөрсөн тул зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т үүрэг болгосугай.
  2. Шаардлагатай 4,680,700 /дөрвөн сая зургаан зуун наян мянга долоон зуу/ төгрөгийг “Хорооны хөгжил төрийн үйлчилгээ” хөтөлбөрийн зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж биелэлтийн явц, зарцуулсан төсвийн гүйцэтгэлийг Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнахыг Засаг даргын орлогч А.Амартүвшин-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3360
0
108153
4421527

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc