2017 оны 11 сарын 14-ний өдөр                 Дугаар А/373              Улаанбаатар хот

 

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээнд хяналт

 тавьж ажиллах ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.12, 10 дугаар зүйлийн 10.2.1, 10.2.2, 10.1.8, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоол, 2012 оны 61 дүгээр тогтоол, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны А/199 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт цас орж халтиргаа гулгаа үүсч байгаатай холбогдуулан иргэдийн аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлж нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цас, мөсийг цэвэрлэх ажлыг эрчимжүүлэх, хяналт тавьж ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийн орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг хариуцуулан цэвэрлэгээг хийлгэж хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын 1 дүгээр орлогч /Г.Батсайхан/-д үүрэг болгосугай.
  3. Дүүргийн нутаг дэвсгэрт цас орсон даруйд хариуцсан гудамж, зам талбайн цасыг зориулалтын техник хэрэгслээр шүүрдэж, хусах, нөөцөлж бэлтгэсэн, давс, бодис, элсийг цацах, явган хүний зам талбайн цасыг нягтаршиж хатуурахаас нь өмнө цэвэрлэж ажиллахыг Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ /Ц.Эрдэнэбаатар/, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ /Ц.Цогтсайхан/-т тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3235
13592
88377
4401751

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc