2017 оны 09 сарын 29-ны өдөр      Дугаар А/327              Улаанбаатар хот

 

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх

ажлыг эрчимжүүлэх  тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2, 18.2.5, 18.2.12, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.7, 15.1.8, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухайУлсын Онцгой комиссын 2017 оны 01 дүгээр албан даалгавар, Нийслэлийн Онцгой комиссын 2017 оны 03 дугаар албан даалгаврыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг зохион байгуулж ажиллуулахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа /Ц.Дуламсүрэн/-нд, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс /С.Хүрэлбаатар/-т, Цагдаагийн 2 дугаар хэлтэс /Н.Батбаяр/-т, Замын цагдаагийн тасаг /Г.Бямбадорж/-т тус тус даалгасугай.

     

  2. Ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар авах зохион байгуулалттай арга хэмжээг нэгдүгээр хавсралтаар, дүүргийн ногоон бүсэд эргүүл, Богдхан уулын амуудад, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүлээр үүрэг гүйцэтгэх хөдөлгөөнт эргүүлийн хуваарийг хоёрдугаар хавсралтаар, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийх үүрэг гүйцэтгэх албан хаагчдын хоол хүнс, шатахууны зардал, тараах материал, холбооны зардлыг гуравдугаар хавсралтаар, ой, хээрийн түймэр гарсан үед ажиллах томилгоожсон аж ахуй нэгж байгууллагын хуваарийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

     

  3. Түр постод ажиллах онцгой байдлын албан хаагчдын хоолны зардал 2.860.000 /хоёр сая найман зуун жаран мянга/ төгрөг, эргүүл шалгалтаар явах автомашины шатахууны зардал 1.417.000 / нэг сая дөрвөн зуун арван долоон мянга/ төгрөг, сэрэмжлүүлэх материалын зардал 20.000 /хорин мянга/ төгрөг, холбооны зардал 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг нийт 4.417.000 /дөрвөн сая дөрвөн зуун арван долоон мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

     

  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын явц үр дүнг 15 хоног тутамд танилцуулж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

638
0
71941
4137762

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc