2017 оны 09 сарын 29-ны өдөр      Дугаар А/329              Улаанбаатар хот

 

Ажлын хэсэг байгуулах  тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.г, 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь

  1. Тус дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээнээс бусад зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Газрын тухай хууль, тогтоомж, газар эзэмших гэрээнд заасны дагуу газраа зохистой ашиглах байдалд хяналт тавих, зөрчлийг арилгах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

     

    Ажлын хэсгийн дарга: Г.Батсайхан Засаг даргын нэгдүгээр орлогч

     

    Нарийн бичгийн дарга: Ш.Мягмарсүрэн Газрын албаны Газар зохион байгуулагч

     

    Гишүүд: Д.Ган-Эрдэнэ   Газрын албаны дарга Ч.Мөнхбаатар Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга

    Ч.Байгаль Хууль зүйн тасгийн дарга

    Б.Гончигдорж Газрын албаны Төлбөрийн байцаагч

    С.Сайнбаяр Монголын газар зохион байгуулагчдын холбоо ТББ-н гүйцэтгэх захирал / зөвшилцсөнөөр/

     

  2. Ажлийн хэсгийн үйл ажиллагааг мэдээлэл удирдлага арга зүйгээр хангаж, хяналт шалгалтын дүн, авах арга хэмжээний саналыг дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахыг ажлын хэсэг /Г.Батсайхан/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2263
0
74528
4387902

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc