2017 оны 10 сарын 03-ны өдөр Дугаар А/333 Улаанбаатар хот
Хорио цээрийн бүсэд байгаа иргэдэд
хүнсний тусламж үзүүлэхэд хөрөнгө
гаргах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.2.3 дахь заалт Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмын 2.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт шүлхий өвчин гарч тухайн бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдон уг бүсэд байгаа 53 иргэний хоол, хүнсний материал бэлтгэн, нийлүүлэх ажлыг зохион байгуулан ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т үүрэг болгосугай.
- Шаардагдах 2,475,100 /Хоёр сая дөрвөн зуун далан таван мянга нэг зуу/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН