2017 оны 10 сарын 02-ны өдөр      Дугаар А/330              Улаанбаатар хот


Захирамжид нэмэлт, өөрчлөлт

оруулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 а, 29.2, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Хүнс хөдөө аж ахуйн сайдын 2014 оны А/159 тоот тушаал, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны А/159 тоот тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хорио цээрийн дэглэм тогтоох тухай дүүргийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/296 тоот захирамжид дор дурдсан агуулга бүхий хэсгийг нэмсүгэй.
  2. Монгол улсын зүүн аймгуудаас баруун болон төвийн аймгууд руу өвс тээвэрлэх замын маршрутын дагуу хорио цээрийн бүс таван толгойн төмөр бетон гүүрээр мал, амьтны гоц халдварт өвчлөл бүртгэгдээгүй аймаг, сум, багаас бэлтгэсэн өвс тэжээлийг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг ариутгал халдваргүйжүүлэлт хийж нэвтрүүлэхийг Нийслэлийн мал эмнэлэгийн газар /А.Нарантуяа/, дүүргийн мал эмнэлэг, үржлийн нэгж “Гүнтэрэм ХХК /Н.Энхбаатар/-д, хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т үүрэг болгосугай.
  3. Энэхүү захирамжид орсон нэмэлт, өөчлөлтийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс мөрдөж ажиллахыг хорио цээрийн дэглэмийн бүсийн Хээрийн штаб Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/, холбогдох албан тушаалтан нарт даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2291
0
74556
4387930

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc