2017 оны 12 сарын 14-ний өдөр                 Дугаар А/407              Улаанбаатар хот

 

Шагнах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 1998 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан шагналын журмыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Шинэ жилийн баярыг тохиолдуулан тухайн салбартаа идэвх санаачилга, үр бүтээлтэй ажилласан хавсралтад заагдсан 5 иргэнийг “Хүндэт тэмдэг”-ээр, 33 иргэнийг Засаг даргын “Жуух бичиг”-ээр, 53 иргэнийг Засаг даргын “Өргөмжлөл”-өөр, 11 иргэнийг “Хан-Уулын авьяастан медаль”-аар, 3 хүүхдийг “Шилдэг сурагч өргөмжлөл”-өөр тус тус шагнасугай.
  2. Шагналын дагалдах мөнгө 3.870.000 /гурван сая найман зуун далан мянга/ төгрөгийг хавсралтаар баталж, Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1420
3479
75950
4141771

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc