2017 оны 10 сарын 16-ны өдөр      Дугаар А/344              Улаанбаатар хот

 

 

Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 а, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм цуцлагдсан бол 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоосугай.
  2. Хязгаарлалтын дэглэм тогтоон баталгаат бус замуудад хяналтын пост, хөдөлгөөнт эргүүл зохион байгуулах, малыг туувраар болон тээврийн хэрэгслээр нэвтрүүлэхгүй байх, хэв журам сахиулан ажиллахыг Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс \С.Хүрэлбаатар\, \Н.Батбаяр\-т, Замын цагдаагийн хэлтэс \Г.Бямбадорж\-т, хорооны мал бүхий айл өрхүүдэд шүлхий өвчний талаарх анхааруулга, сэрэмжлүүлэг өгч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хил залгаа аймаг, сум дүүргээр дамжин орж ирж байгаа малын шилжилт хөдөлгөөнийг хориглох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг хороодын Засаг дарга нарт даалгасугай.
  3. Дүүргийн нутаг дэвсгэрийн мал, амьтанд үзлэг тандалт явуулах, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьчилан сэргийлэх, тандалт судалгааг тогтмол зохион байгуулахыг дүүргийн мал эмнэлэг, үржлийн нэгж “Гүнтэрэм” ХХК \Н.Энхбаатар\, “Ганганбуга” ХХК \Ч.Оюун\, “ТҮДА” ХХК \Ж.Отгонням\, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс \Ц.Одонтунгалаг\, Мэргэжлийн хяналтын хэлтэс \Б.Алтантуяа\-т хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс \Д.Даваасүрэн\-т тус тус үүрэг болгосугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллахыг Засаг даргын 1 дүгээр орлогч \Г.Батсайхан\-д даалгасугай.


ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

742
0
72045
4137866

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc