2017 оны 12 сарын 15-ны өдөр      Дугаар А/409              Улаанбаатар хот

 

Аюулгүй байдлыг хангуулж ажиллах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дүгээр зүйлийн 4.1.4, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А\906 захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

  1. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй.
    1. Дүүргийн нутаг дэвсгэрт хэв журмыг сахиулах, гэмт хэрэг, гал түймэр, болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, зөвшөөрөлгүй пиротехникийн хэрэгсэл худалдаалах ажлыг таслан зогсоох зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Онцгой байдлын хэлтэс \Д.Даваасүрэн\-т, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс \С.Хүрэлбаатар\-т, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс \Н.Батбаяр\-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс \Б.Алтантуяа\-т:
    2. Архи согтууруулах ундаа болон хүнсний бүтээгдэхүүн худалдах, түүгээр үйлчилж буй худалдаа үйлчилгээний байгууллагуудад хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн чанарт хяналт тавьж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс \Ц.Одонтунгалаг\-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс \Б.Алтантуяа\-т тус тус үүрэг болгосугай.
  2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч \Г.Батсайхан\-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

641
0
71944
4137765

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc