2017 оны 12 сарын 18-ны өдөр      Дугаар А/411              Улаанбаатар хот

 

Хөрөнгө гаргах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:   

  1. Тус дүүргийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг хавсралтаар баталсугай.
  2. Дээрх ажилд шаардагдах 3,743,744 \Гурван сая долоон зуун дөчин гурван мянга долоон зуун дөчин дөрөв\ төгрөгийг өвөлжилтийн бэлтгэл хангах зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар \Б.Энхболд\-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс \М.Цогзолмаа\-т тус тус үүрэг болгосугай.
  3. Ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс \Ц.Бат-Эрдэнэ\-т, санхүүжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс \М.Цогзолмаа\-т тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6696
21735
96185
4162006

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc