2017 оны 12 сарын 20-ны өдөр      Дугаар А/415              Улаанбаатар хот

 

Томуу, томуу төст өвчинтэй тэмцэх, сэргийлэх

ажлыг санхүүжүүлэх тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Томуу, томуу төст өвчний харуулдан тандалтын тогтолцоог өргөжүүлэх тухай” 358 тоот тушаал, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/577 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Томуу, томуу төст өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн томуугийн вирусын өвчлөлийн үеийн бэлэн байдлыг хангуулах, тус арга хэмжээний хүрээнд эмнэлгийн байгууллагын хүрэлцээ хангамжийг хангаж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Н.Мэндбаяр/-т үүрэг болгосугай.
  2. Томуу, томуу төст өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай төсвийг хавсралтаар баталж, шаардагдах нийт 11,311,700 /Арван нэгэн сая гурван зуун арван нэгэн мянга долоон зуу/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Дээрх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /А.Амартүвшин/-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1254
3462
75784
4141605

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc