2017 оны 12 сарын 22-ны өдөр      Дугаар А/416              Улаанбаатар хот

 

Хөрөнгө гаргах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 239 дүгээр тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2.1.3, 3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн 12 дугаар хорооны Туул гол дээрх 256 метр бетонон гүүр эвдэрч явган хүн болон авто замын хөдөлгөөн хаагдсан тул эвдрэл гэмтлийг засварлаж түр байгуулах ажлыг “Улаанбаатар Зас засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аар гүйцэтгэлийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т үүрэг болгосугай.
  2. Дээрх ажилд шаардагдах 15 502 156 /Арван таван сая таван зуун хоёр мянга нэг зуун тавин зургаа/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Бат-Эрдэнэ/-т, санхүүжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3139
22593
133448
4199269

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc