Хүнсний эрхийн бичгээр иргэдэд

үйлчилгээ үзүүлэх дэлгүүрийг сонгон шалгаруулах

үнэлгээний хороо байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдадн аваах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/205 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслийн төсвийн хөрөнгөөр 2017-2018 он дамжин санхүүжих Хан-Уул дүүргийн 16

    хороонд Хүнсний эрхийн бичгээр иргэдэд үйлчиилгээ үзүүлэх дэлгүүрийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэй баталсугай.

     

    Ажлын хэсгийн ахлагч: Т. Улсболд                       Худалдан авах ажиллагааны албаны

    дарга

     

    Нарийн бичгийн дарга:  Н. Содном                     Худалдан авах ажиллагааны албаны

    ахлах мэргэжилтэн

     

    Гишүүн: Ц. Дагиймаа            Нийслэлийн нийгмийн халамжийн газрын

    хяналт, шинжилгээ үнэлгээний асуудал

    хариуцсан мэргэжилтэн

     

    С. Байгалмаа        Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн

    хүнс тэжээлийн дэмжлэг, туслалцаа

    хариуцсан мэргэжилтэн

     

    Н.Энхжаргал        12 дугаар хорооны иргэний төлөөлөл

    /Зөвшилцсөнөөр/

     

  2. Төрийн болон орон нутгийн өмчин хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах

    ажлыг зохион байгуулах үнэлгээний хорооны үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллах, мөн сонгон шалгаруулалттай холбогдолтой бүх баримт бичгээр архивын нэгж бүрдүүлж холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгөхийг ажлын хэсэг /Т.Улсболд/-т үүрэг болгосугай.

     

  3. Сонгон шалгаруулалттай холбогдолтой баримт бичгээр архивын нэгж бүрдүүлж,

холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгөхийг Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга /Н.Содном/-д үүрэг болгосугай.

 

  

ЗАСАГ ДАРГА                                 Ж. АЛДАРЖАВХЛАН

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2099
0
74364
4387738

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc