Хариуцлагатай жижүүр

 ажиллуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, “л”, 29.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.3 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Шинэ жилийн баярын өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийгмийн дэг журмыг сахиулах, иргэдийн амгалан тайван байдлыг хангах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байранд хариуцлагатай жижүүрүүдийг томилон ажиллах хуваарийг хавсралтаар баталсугай.

     

  2. Шинэ жилийн баярын өдрүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүлр томилон

    ажиллуулахыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга, эрхлэгч, хоороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

     

  3. Хуваарийн дагуу хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэхдээ нутаг дэвсгэрийн

    байгууллагуудын эргүүл, жижүүрүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрсэн зөрчлийн талаар холбогдох байгууллага албан тушаалтан, Нийслэлийн шуурхай албаны “11-310005”, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 70192583 дугаарын утсанд мэдээлж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг хариуцлагатай эргүүл жижүүрүүдэд үүрэг болгосугай.

     

  4. Хариуцлагатай жижүүрээр ажилласан албан хаагчдыг Монгол Улсын Хөдөлмөрийн

    тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэгт заасны дагуу нөхөн амруулахыг холбогдох хэлтэс, албадын дарга гарь зөвшөөрсүгэй.

     

     

  5. Баярын өдрүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүрүүдэд хэрхэн ажилласан талаарх

дүн мэдээг нэгтгэж, дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд танилцуулахыг Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Б.Энхболд/-д үүрэг болгосугай.

 

  

ЗАСАГ ДАРГА                                 Ж. АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

646
0
71949
4137770

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc