2018 оны 02 сарын 07-ны өдөр      Дугаар А/39                Улаанбаатар хот


Сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулах

зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6. “а”, 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид ажлын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулж, иргэдээс ирүүлсэн хүсэлт, өргөдөл, гомдлын шуурхай нягтлан шалгаж асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллахыг үүрэг болгосугай.
  2. Төрийн байгууллагын албан байранд болон албан үүрэг гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэх, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан холбогдох албан тушаалтанд төрийн албанаас халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулж, сахилга хариуцлагыг дээшлүүлж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Хэлтэс, албадын дарга нарт тус тус даалгасугай.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3049
13534
88191
4401565

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc