2018 оны 03 сарын 06-ны өдөр      Дугаар А/75                Улаанбаатар хот

Мал эмнэлэгүүдийн гэрээ дүгнэх ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, “а”, 29.2, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт мал эмнэлэгийн ажил үйлчилгээ эрхэлж буй мал эмнэлэгүүдийн 2017 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний биелэлтийг дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, гэрээ дүгнэх ажлын удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, мал эмнэлэгүүдийн гэрээний биелэлтийн нэгдсэн дүн, 2018 онд гэрээгээр ажиллах мал эмнэлэг үржлийн нэгжүүдийг танилцуулахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3042
13532
88184
4401558

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc