2018 оны 03 сарын 12-ны өдөр      Дугаар А/80                Улаанбаатар хот

 

Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 /а/, 29.2, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.5, 4.5.13 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн 13 дугаар хорооны Туул тосгонд байрлах “Түмэн шувуут” ХХК нь Бүгд найрамдах Хятад Ард Улсаас импортоор 96000 ширхэг үржлийн өндөг оруулж ирсэн тул 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоож, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй.
    1. “Түмэн шувуут” ХХК-ний 96000 ширхэг үржлийн өндөгний дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хийж гүйцэтгэхийг Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т, Мал эмнэлэг үржлийн нэгж “ТҮДА” ХХК /Ж.Отгоням/-д, “Түмэн шувуут” ХХК-д
    2. Хорио цээрийн дэглэм тогтоосон объектод амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, халдварт өвчний шинжилгээ, мал эмнэлэгийн үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг саадгүй явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг “Түмэн шувуут” ХХК /Ж.Болд/-д тус тус үүрэг болгосугай.
  2. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг 13 дугаар хорооны Засаг дарга /А.Одбаяр/-д, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2212
0
107005
4420379

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc