2018 оны 03 сарын 12-ны өдөр      Дугаар А/81                Улаанбаатар хот

 

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон
бүс дэх малыг нүүлгэн шилжүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт мал,
амьтан оруулахыг хориглох тухай

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3/а/, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.8, 4.5.9, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9.4.3, Улсын онцгой комиссын 02 тоот албан даалгавар, Нийслэлийн онцгой комиссын 2018 оны 01 тоот албан даалгавар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/592 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс буюу 4,5,6,8,9,10,11,16 дугаар хорооны нутаг дэвсгэрт мал, гахай, шувуу өсгөн үржүүлж буй иргэн, аж ахуйн нэгжийн малыг нийслэлд мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүс нутагт шилжүүлэх ажпыг 2018 оньГ05 дугаар сарын 01 өдрийн дотор зохион байгуулж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй.

  1. Нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, шаардагдах зардлыг тухай бүр холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /Д.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  2. Мал бүхий иргэдэд нүүлгзн шилжүүлэх газрын байршлыг танилцуулж, албан мэдэгдэл, шаардлагыг хүргүүлж, нүүлгэн шилжүүлэх ажпыг зохион байгуулахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/-т, Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс /С.Хүрэлбаатар/-т Цагдаагийн 2 дугаар хэлтэс /Н.Батбаяр/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Аптантуяа/-т, Газрын алба /Д.Ган-Эрдэнэ/-нд, Хороодын Засаг дарга нарт ;
  3. Дүүргийн нутаг дэвсгэрт бусад аймаг, сум, дүүрэг, хорооноос мал амьтан оруулахгүй байх, амьд мал худалдаалахыг хориглох, малын гаралтай түүхий эд, айраг, сүү цагаан идээ зэргийг зөвшөөрөгдсөн цэгт худалдаалах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/-т, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс /С.Хүрэлбаатар/-т, Цагдаагийн 2 дугаар /Н.Батбаяр/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т, Хороодын Засаг дарга нарт
  4. Дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй оруулж ирсэн мал амьтан болон малаа нүүлгэн шилжүүлээгүй иргэдийн малыг хашаалж, зохих төлбөртэйгээр эзэн нь буцааж өгөх, албадан нүүлгэх ажлыг зохион байгуулахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/-т, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс /С.Хүрэлбаатар/-т, Цагдаагийн 2 дугаар хэлтэс /Н.Батбаяр/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ /Ц.Эрдэнэбаатар/-т, Хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

2. Дүүргийн Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн 12,13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оныг дуустал бусад аймаг, сум, дүүрэг, хорооноос мал, амьтан оруулахгүй байх, зөвшөөрөлгүй оруулж ирсэн малыг албадан нүүлгэж гаргахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/-т, Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т, Цагдаагийн 2 дугаар /Н.Батбаяр/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т, Газрын алба /Д.Ган-Эрдэнэ/-д, Мал эмнэлэг үржлийн нэгж “Гүнтэрэм” ХХК /Н.Энхбаатар/-д, Мэл эмнэлэг үржлийн нэгж “ТУДА” ХХК /Ж.Отгонням/-д, Мал эмнэлэг үржлийн нэгж “Ганган буга” ХХК /Ч.Оюун/-д, 12,13,14 дүгээр хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс дэх малыг бүрэн нүүлгэн шилжүүлээгүй, малын тоо толгойг нэмэгдүүлсэн, үүрэгт ажилдаа хайнга хандсан холбогдох ажилтан, албан хаагчдад хариуцлага тооцож ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д тус тус үүрэг болгосугай.

4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

387
21441
94076
4407450

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc