2018 оны 03 сарын 13-ны өдөр      Дугаар А/83                Улаанбаатар хот

 

Зөвлөл байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн нутаг дэвсгэрт эрх бүхий байгууллага, албан тушаалтан албадлагын арга хэмжээ авсантай холбогдуулан хураан авсан хөрөнгөнөөс хохирол нөхөн төлүүлэх, хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслийг улсын орлого болгох, устгах, бусад байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий зөвлөлийг хавсралтад дурдсан бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
  2. Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураан авсан хөрөнгө, орлогоос хохирол нөхөн төлүүлэх, эд зүйл, хэрэгсэл, хөрөнгө, орлогыг улсын орлого болгох, устгахтай холбогдох үйл ажиллагааг хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг Зөвлөлийн дарга /Б.Энхболд/-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                  Ж.АЛДАРЖАВХЛАН


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6876
21868
96365
4162186

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc