2018 оны 03 сарын 15-ны өдөр      Дугаар А/85                Улаанбаатар хот

 

Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.5, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”, Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, төлбөрийн баримт олголтыг хэвшүүлэх, татвар төлөгч иргэдийг бүртгэлжүүлж, татвар хураах үйл ажиллагааг идэвхжүүлэх, орон нутгийн төсвийн татварын орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх ажпын хэсгийг нэгдүгээр, ажлын төлөвлөгөөг хоёрдугаар, шаардагдах хөрөнгийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Албан татвар төлөхөөс зайлсхийсэн, төрийн албан хаагчийн албан шаардлагыг эсэргүүцсэн, хуулиар , хүлээсэн үүргээ биелүүлээгүй татвар төлөгчийн төлбөрийг барагдуулах мэдэгдэл хүргүүлэх ажлыг дүүргийн Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, хороодтой хамтран зохион байгуулсугай.
  3. Ажил эрчимжүүлэхэд шаардагдах 4 780 000 /Дөрвөн сая долоон зуун наян мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-д, ажлын гүйцэтгэлийн тайланг улирал бүр Засаг даргын Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд танилцуулахыг Татварын хэлтэс /Д.Бадам/-т тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                  Ж.АЛДАРЖАВХЛАН


 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3404
0
108197
4421571

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc