2018 оны 03 сарын 16-ны өдөр      Дугаар А/ 92             Улаанбаатар хот

 

Хоггүй Хан-Уул 2018 аян зохион
байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт хоггүй цэвэр орчин нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хог хаягдлыг цэвэрлэх, ангилан ялгах, ачиж тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Хоггүй Хан-Уул 2018” аяныг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хооронд зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагууд, Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, СӨХ, Хороодын Засаг дарга, аж ахуйн нэгж байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.
  2. “Хоггүй Хан-Уул 2018” аяныг зохион байгуулах ажпын хэсгийг нэгдүгээр, ажлын хэсгийн ажиллах удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  3. “Хоггүй Хан-Уул 2018” аяны удирдамжийг мөрдлөг болгон орон сууц, гэр хорооллын айл өрх, гудамж, гуу жалга болон албан байгууллага, аж ахуйн нэгж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх үйл ажиллагааг сайжруулах, тодорхой ажил зохион байгуулж дүүргийн нутаг дэвсгэрт хоггүй цэвэр орчин бүрдүүлж ажиллахыг ажлын хэсгийн дарга /Г.Батсайхан /-д даалгасугай.
  4. “Хоггүй Хан-Уул 2018” аяны явц үр дүнд байнга хяналт тавьж хангалтгүй ажилласан хэлтэс, алба, Хорооны Засаг дарга, холбогдох байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцож ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч /Г.Батсайхан /-д, Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т тус тус даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН



 


 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6711
21747
96200
4162021

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc