2018 оны 02 сарын 13-ны өдөр      Дугаар А/54                Улаанбаатар хот

 

Дүүргийн төсвийн хөрөнгөөр 2018 онд
хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга
хэмжээг зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоол, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь.

  1. Дүүргийн төсвийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэр байршил, жагсаалтыг хавсралтаар баталсугай.
  2. Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороодыг холбогдох хууль, журамд нийцүүлэн дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулж ажиллахыг Худалдан авах ажиллагааны алба /Т.Улсболд/-д даалгасугай.
  3. Хөрөнгө оруулалтын ажпын техникийн нөхцөл авах болон бусад бэлтгэл ажлыг хангахыг Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс /Б.Лхагвабаатар/-т, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Бат-Эрдэнэ/-т, хөрөнгө оруулалтын ажпыг батлагдсан төсвийн хуваарийн дагуу ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т, Газрын асуудлыг шийдвэрлэн ажиллахыг Газрын алба /Д.Ган-Эрдэнэ/-д, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг дүүргийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд х-яналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Аж ахуйн тасаг /З.Буянт/-т, хөрөнгө оруулалтын ажлын явцад хяналт тавьж ажиллахыг техник хяналтын комисс /Ц.Бат-Эрдэнэ/-т тус тус даалгасугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2228
0
107021
4420395

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc