2018 оны 02 сарын 13-ны өдөр      Дугаар А/55                Улаанбаатар хот

 

Хариуцлагатай эргүүл, жижүүр
ажиллуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6. “л”, 29.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Cap шинийн баярын өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийгмийн дэг журмыг сахиулах, иргэдийн амгалан тайван байдлыг хангах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байранд хариуцлагатай жижүүрүүдийг томилон ажиллах хуваарийг хавсралтаар баталсугай.
  2. Баярын өдрүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүр томилон ажиллуулахыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга, эрхлэгч, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
  3. Хуваарийн дагуу хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэхдээ нутаг дэвсгэрийн байгууллагуудын эргүүл, жижүүрүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрсэн зөрчлийн талаар холбогдох байгууллага албан тушаалтан, Нийслэлийн шуурхай албаны “310005”, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 70192583 дугаарын утсанд мэдээлж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг хариуцлагатай эргүүл жижүүрүүдэд үүрэг болгосугай.
  4. Хариуцлагатай жижүүрээр ажилласан албан хаагчдыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэгт заасны дагуу нөхөн амруулахыг холбогдох хэлтэс, албадын дарга нарт зөвшөөрсүгэй.
  5. Баярын өдрүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүрүүд хэрхэн ажилласан талаарх дүн мэдээг нэгтгэж, дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд танилцуулахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1263
3471
75793
4141614

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc