2018 оны 03 сарын 02-ны өдөр                 Дугаар А/67               Улаанбаатар хот

 

Мал амьтны халдварт, гоц халдварт
өвчнөөс урьдчилан сэргийлэх мал эмнэлгийн ариутгал
халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулах тухай

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, туүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3/а/, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.9, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 240 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Улсын онцгой комиссын 2017 оны 02 тоот албан даалгавар, Нийслэлийн онцгой комиссын 2018 оны 01, Хан-Уул дүүргийн Онцгой комиссын 2018 оны 01 тоот албан даалгаврыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Улсын хэмжээнд мал, амыны гоц халдварт шүлхий өвчин богино хугацаанд мал амыны шилжилт хөдөлгөөнөөр дамжин хурдтай тархаж байгаатай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй.

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт бусад дүүрэг, аймаг, сумдаас мал амьтан оруулахгүй байх, отор нүүдэл, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, тээвэрлэлтэнд тогтмол хяналт тавьж ажиллахыг /Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т;
  2. Мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийг 12 дугаар хорооны Таван толгойн гүүрний уулзварт, 14 дүгээр хорооны Өлзийтийн товчоонд байгуулж, үйл ажиллагааг нь тогтмолжуулан хяналт тавьж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/-т, Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/тТ, Мэргэжпийн хяналтын хэлтэс /Б.Аптантуяа/-т, Цагдаагийн хоёрдугаар хзлтэс /Н.Батбаяр/-т, Замын цагдаагийн хэлтэс /Н.Хангарьд/-т, Мал эмнэлэг үржлийн нэгж “Гүнтэрэм” ХХК /Н.Энхбаатар/, “Ганган буга” ХХК /Ч.Оюун/-д тус тус үүрэг болгосугай.
  1. Таван толгойн товчооны байрыг нүүлгэн шилжүүлэх болон мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтэнд хяналт тавьж ажиллахад шаардагдах 1,666,750.0 /Нэг сая зургаан зуун жаран зургаан мянга долоон зуун тавин мянга/ төгрөгийг нэгдүгээр хавсралтаар, хяналт тавьж ажиллах хэлтсүүдийн хуваарийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  2. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж, ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г. Батсайхан/-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2102
0
74367
4387741

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc