2018 оны 03 сарын 02-ны өдөр                 Дугаар А/60                Улаанбаатар хот


Ой тэмдэглэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлййн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.3, Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргын 2018 онд хамтран ажиллах гэрээний 1.6 дугаар заалт, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/141 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчлах арга хэмжээний төлөвлөгөөний дагуу өдөрлөг, уулзалт, уралдаан тэмцээнийг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд:

Ахлагч:                      - Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга

Б.Энхболд

Гишүүд:                    - Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын

Цэргийн штабын дарга, хурандаа А.Баттулга;

  • Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил;
  • Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мэндбаяр;

    -Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо;

  • Хан-Уул дүүргийн Биеийн тамир спортын хорооны дарга Д.Жаргалсайхан;

- “Хан-Уул дуу бүжгийн чуулга” ОНӨААТҮГ-ын захирал Т.Батболд

Нарийн бичгийн - Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга       Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер,

дэд хурандаа Г.Жаргалсайхан

  1. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах зардлыг Засаг даргын Тамгын газрын 2018 оны батлагдсан төсвөөс гаргахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т зөвшөөрсүгэй.
  2. Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчлах өдөрлөг, уулзалт, уралдаан тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон албан тушаалтнуудад шаардлагатай дэмжлэг үзүүлж ажиллахыг тус тус даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3063
13542
88205
4401579

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc