2018 оны 01 сарын 23-ны өдөр      Дугаар А/17               Улаанбаатар хот


Төсвийн хэрэгжилтийг зохион
байгуулах талаар авах зарим арга
хэмжээний тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 337 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/43 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Төсвийн сахилга, хариуцлагыг чангатгаж, төсвийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг хууль тогтоомжид заасан журмын дагуу зохион байгуулах зорилгоор дараах арга хэмжээг авч ажиллахыг орон нутгийн төсвийн шууд захирагч нар болон Засаг даргын харьяа байгууллагуудын дарга нарт даалгасугай:

  • Улсын Их хурлаас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд болон 2018 оноос хэрэгжиж эхлэх татварын хуулиудын хэрэгжилтийг зохион байгуулах;
  • батлагдсан төсвийг зориулалтын дагуу үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж аливаа өр, авлага үүсгэхгүй байх;
  • төсвийн байгууллагууд арилжааны банк дахь цалингийн болон жижиг мөнгөн сангийн данснаас бусад дансыг хааж төрийн сангийн нэгдсэн дансанд шилжих, цаашид арилжааны банкинд шинээр данс нээхгүй байх;
  • төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авахдаа үндэсний үйлдвэрлэлийн барааг худалдан авах чиглэл баримтлах;

  • улс, орон нутгийн төсөвт төвлөруүлэх орлогын төлөвлөгөөг нэр төрөл бүрээр cap, улирлын хуваарийн дагуу жигд ханган биелүүлэх, байгууллагын үндсэн болон туслах үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөг биелүүлэхэд онцгой анхаарч

    ажиллах;

  • орон нутгийн төсвийн болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай, ил тод, нээлттэй зохион байгуулж, шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, ажпыг эхлүүлэх;
  • шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг ханган, мэдээллийг үнэн зөв, шуурхай оруулж хэвших;
  • өмнөх оны санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтийн дагуу хийх ажпын төлөвлөгөө гарган ажиллаж гарсан зөрчил дутагдлыг арилгах, дахин гаргахгүй

байх.

2.Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, явц, үр дүнг тухай бүр тайлагнан ажиллахыг дүүргийн Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6960
21940
96449
4162270

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc