2018 оны 01 сарын 23-ны өдөр      Дугаар А/19                Улаанбаатар хот

 

Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2009- оны 05 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спортын наадмын цасны баярын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

    Ажпын хэсгийн дарга: Ш.Батнасан “Нийтлэг үйлчилгээний алба”ОНӨААТҮГ- ын дарга Нарийн бичгийн дарга: Г.Шижиртуяа Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Гишүүд: Н.Мэндбаяр Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга   Ц.Одонтунгалаг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга   Д.Даваасүрэн Онцгой байдлын хэлтсийн дарга   Д.Жаргалсайхан Биеийн тамир, спортын хорооны дарга   Ц.Эрдэнэбаатар “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ- ын дарга.

  2. Цасны баярын үйл ажиллагаанд ажилтан, албан хаагчдыг бүрэн оролцуулахыг Засаг даргын харьяа хэлтэс, албадын дарга нарт даалгасугай.
  3. Үйл ажиллагаанд бэлтгэл ажлыг өндөр түвшинд зохион байгуулж, оролцуулахыг ажлын хэсэг /Ш.Батнасан/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3114
13546
88256
4401630

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc