2018 оны 01 сарын 30-ны өдөр      Дугаар А/31                Улаанбаатар хот


Хорооны Засаг дарга нарын
цэргийн бэлтгэл сургалт явуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хорооны Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг 2018 оны 02 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т үүрэг болгосугай.
  2. Сургалтад хамрагдах бүрэлдэхүүний нэрийн жагсаалтыг хавсралтаар

    баталсугай.

  3. Цэргийн бэлтгэл сургалтад шаардагдах зардпыг Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны батлагдсан төсвөөс гаргахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т зөвшөөрсүгэй.
  4. Сургалтад хамрагдаж байгаа бүрэлдэхүүний сахилга бат, идэвх оролцоонд хяналт тавих, сургалтын үеийн аюулгүйн арга хэмжээний зааварчилгааг байнга танилцуулж, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллах, сургалтыг тогтоосон хугацаанд чанартай зохион байгуулж, үр дүнг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр танилцуулахыг Цэргийн штабын дарга, хурандаа А.Баттулгад үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3206
0
107999
4421373

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc