2018 оны 02 сарын 01-ний өдөр      Дугаар А/35              Улаанбаатар хот


Гамшгаас хамгаалах дадлага, сургууль, бэлэн байдлын

үзлэг зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1 .Болзошгүй гамшгийн аюулаас хүн ам, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын томилгоот бүрэлдэхүүнийг сургах, харилцан хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор дүүргийн хэмжээнд 2018 онд зохион байгуулах дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэгийн хуваарийг хавсралтаар баталсугай.

  1. Гамшгаас хамгаалах чиглэлээр зохион байгуулах дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэгийг мэргэжпийн удирдлагаар ханган, цаг хугацаанд нь зохион байгуулж, дүнг танилцуулахыг Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т үүрэгболгосугай.
  2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д даалгасугай. 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6901
21886
96390
4162211

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc