2018 оны 02 сарын 01-ний өдөр      Дугаар А/38               Улаанбаатар хот


Хан-Уул дүүргийн Залуучуудын
салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт
оруулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.а, 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор, олон нийтэд сурталчлан таниулах, мөн Монгол Улсын Их хурал, Засгийн газраас гарсан холбогдох хууль тогтоомж, төр захиргааны байгууллагаас өсвөр үе залуучуудын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хяналт тавих үүрэг бүхий дүүргийн Залуучуудын салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсугай.
  2. Залуучуудын салбар зөвлөлийн ажиллах журмыг хавсралтаар баталсугай.
  3. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засаг даргын орлогч /А.Амартүвшин/-д даалгасугай.
  4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны А/33 дугаар захирамжийг хүчингүй болгосонд тооцсугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2732
13355
87874
4401248

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc