2018 оны 02 сарын 09-ний өдөр                 Дугаар А/40               Улаанбаатар хот

 

Бэлэн байдал хангах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.10 дахь заалт, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хүчтэй цасан шуурганд зам даваа боогдсон үед шуурхай арга хэмжээ авч ажиллах халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж замын давс, бодисын нөөцийг нэмэгдүүлж техникийн бэлэн байдлыг хангаж, зам даваа хаагдсан үед шуурхай арга хэмжээ авч ажиллахыг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ /Эрдэнэбаатар/, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ /Ц.Цогтсайхан/, хяналт тавьж ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Бат-Эрдэнэ/-т тус тус үүрэг болгосугай.
  2. Дүүргийн нутаг дэвсгэрт хариуцлагатай эргүүл жижүүрийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл гаргаж удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т тус тус даалгасугай.
  3. Хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарийг нэгдүгээр, хоол, шатахууны зардлыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
  4. Бэлэн байдалд шаардагдах 401,400 /Дөрвөн зуун нэг мянга дөрвөн зуу/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.ЦогзолмааЛт тус тус зөвшөөрсүгэй.
  5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2728
13353
87870
4401244

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc