2018 оны 02 сарын 09-ний өдөр                 Дугаар А/41               Улаанбаатар хот

 

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.10 дахь заалт, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, эрэн хайх ажиллагааны үед Онцгой байдлын хэлтсийн албаны бэлтгэл бэлэн байдал, техникийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т үүрэг болгосугай.
  2. Тусгай зориулалтын автомашины техникийн бэлэн байдлыг хангахад шаардагдах хөрөнгийг хавсралтаар баталсугай.
  3. Онцгой байдлын хэлтсийн техникийн бэлэн байдалд шаардагдах 1,520,000 /Нэг сая таван зуун хорин мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2980
13486
88122
4401496

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc