2018 оны 03 сарын 20-ны өдөр      Дугаар А/94                Улаанбаатар хот

 

Г Түгээмэл тархацтай ашигт малтмалын тээвэрлэлтэнд
хяналт шалгалт хийх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 ”л”, 29.2 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйл 12.1.5, 12.1.8, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4, Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн 12, 13, 14, дүгээр хорооны нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, нөөц ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хүнд даацын автомашины тээвэрлэлтийг зориулалтын технологийн замаар зорчиход хяналт шалгалт хийх ажпын хэсгийн бүрэлдэхүүн болон тоног төхөөрөмж, албан хаагчдын цалин хөлсний тооцоог хавсралтаар баталсугай.
  2. Дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, нөөц ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хүнд даацын автомашиныг зориулалтын бус авто замаар тээвэрлэлт хийхийг хориглож зөвхөн технологийн замаар тээвэрлэлт хийхийг зөвшөөрсүгэй.
  3. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар холбогдох арга хэмжээ авч, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг дээд шатны байгууллагад хүргүүлж ажиллахыг Ажлын хэсгийн дарга / Г.Батсайхан/-д, Мэргэжпийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус үүрэг болгосугай.
  4. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлон тээвэрлэлт хийж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хүнд даацын тээврийн хэрэгслийн тээвэрлэлтийг технологийн замаар явуулахад хяналт тавих зорилгоор Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчдыг 2018 оны 04 дүгээр сарын 15-наас 2018 оны 10 дугаар сарын 15 хүртэл 6 сараар томилж ажиллуулахыг Замын цагдаагийн хэлтэс /Н.Хангарьд/-т, шаардлагатай тохиолдолд нэмэлт хүч гаргаж ажиллуулахыг Цагдаагийн нэгдүгээр хэлтэс /С.Хүрэлбаатар/-т, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс /Н.Батбаяр/-т тус тус үүрэг болгосугай.
  5. Хяналт шалгалт хийх явцад зөрчил гаргасан автомашинуудыг журамлан саатуулах хашаа барих, Замын тэмдэг тэмдэглэгээ хийх, суудлын автомашины орох гарах гарц хийх, гэрэлтүүлэг хийх ажлын зардлын төсвийг хийж батлуулах, шаардлагатай хөрөнгө мөнгө, хяналтын цэгт томилогдсон цагдаагийн хэлтсийн албан хаагчдад олгох цалин хөлсийг байгаль хамгаалах, тоосжилтыг бууруулах зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  6. Захирамжийн биелэлтэнд тогтмол хяналт тавьж ажиллахыг ажлын хэсгийн дарга /Г.Батсайхан/-д үүрэг болгосугай.


ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3248
13602
88390
4401764

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc