2018 оны 03 сарын 27-ны өдөр              Дугаар A/104                          Улаанбаатар хот

Санал асуулга зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. Төсвийн тухай хуулийн 63 дугаар зүйл, Сангийн сайдын 2012 оны 244 дүгээр тушаал,                                                            2014 оны 43 дугаар тушаалыг тус

тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөренгөөр 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санал асуулгыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулсугай.
  2. Иргэдийн саналыг нэгтгэн хорооны Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж төсөл, арга хэмжээний жагсаалтыг хуулийн хугацаанд ирүүлэхийг хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
  3. Санал асуулга зохион байгуулахад мэргэжил арга зүйгээр хангах, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх тесөл арга хэмжээний нэгдсэн жагсаалт боловсруулж танилцуулахыг эдийн засаг  төлөвлөлтийн хэлтэс/Б.Лхагвабаатар/ даалгасугай.
  4. Санал асуулга зохион байгуулахад шаррдагдах хөрөнгийг холбогдох зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т зөвшөөрсүгэй.
  5. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

853
0
72156
4137977

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc