2018 оны 04 сарын 12-ны өдөр              Дугаар A/129                          Улаанбаатар хот


Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай                     

 

Монгол Улсын Засаг захиргаа. нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хог хаягдлын тухай 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.5 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/301 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд байгууллага, аж ахуйн нэгж , иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Их цэвэрлэгээ-90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээг 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Бямба гаригт11:00-12:30 цагийн хооронд дүүргийн бүх хороодын нутаг дэвсгэрт зохион байгуулсугай.

2.  Их цэвэргэгээгээр орчны хог хаягдалыг цэвэрлэх, байгууллагын хана фасад, цонх, хаягийн байгууламж, сандал хогийн сав үүд довжоог угаах засварлах, гадна талбайгаа усалж чийгшүүлэх ажлыг зохион байгуул ажилтан албан хаагчдыг бүрэн хамруулан, идэвхтэй оролцохыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага аж ахуйн нэгжийн удирдлагуудэд үүрэг болгосугай
3. Дүүргийн нутаг дэвсгэрийн байгууллага , аж ахуйн нэгж иргэдийг их цэвэрлэгээнд идэвхтэй оролцуулах, хорооны Засаг дарга нарыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж. ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т даалгасугай.
4. Их цэвэрлэгээний ажилд хяналт тавьж их цэвэрлэгээнд оролцоогүй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцохыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б Аптантуяа/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6700
21739
96189
4162010

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc