2018 оны 04 сарын 25-ны өдөр              Дугаар A/143                          Улаанбаатар хот

Тэжээвэр нохой, муур бүртгэлжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Журам батлах тухай 222 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн хэмжээнд тэжээвэр нохой, муур бүртгэлжүүлэх ажлыг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 05 дугаар сарын 23-ны өдрийн хооронд зохион байгуулж, мэдээ тайланг нэгтгэн, ажиллахыг Мал эмнэлэг, үржлийн нэгж “Гүнтэрэм”ХХК, “Ганганбуга”ХХК, "Туда”ХХК, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Бат-Эрдэнэ/-т тус тус даалгасугай.
  2. Хариуцсан хорооны нутаг дэвсгэрт тэжээвэр нохой, муур бүртгэлжүүлэх ажилд хэсгийн ахлагчдыг бүрэн хамруулж, мэдээллээр хангаж, хамтран ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
  3. Захирамжийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч /Г.Батсайхан/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

640
0
71943
4137764

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc