2018 оны 04 сарын 27-ны өдөр              Дугаар A/144                          Улаанбаатар хот

Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3/а/, 29.2, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.5, 4.5.13 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн 13 дугаар хорооны Туул тосгонд байрлах “Түмэн шувуут” ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортоор 134400 ширхэг үржлийн өндөг оруулж ирсэн тул 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхпэн 30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоож, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй.
  2. “Түмэн шувуут” ХХК-ний 134400 ширхэг үржлийн өндөгний дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хийж гүйцэтгэхийг Мэргэжпийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т, Мал эмнэлэг үржлийн нэгж “ТҮДА” ХХК /Ж.Отгонням/-д, “Түмэн шувуут" ХХК /Ж.Болд/-д ;
  3. Хорио цээрийн дэглэм тогтоосон объектод амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, халдварт өвчний шинжилгээ, мал эмнэлгийн ажил үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг саадгүй явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг “Түмэн шувуут" ХХК /Ж.Болд /-д тус тус үүрэг болгосугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг 13 дугаар хорооны Засаг дарга /А.Одбаяр/-д, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1319
3481
75849
4141670

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc