2018 оны 05 сарын 03-ны өдөр              Дугаар A/146                         Улаанбаатар хот

                                                                             

Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.10, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 29 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

  1. Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн түүхт ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг дүүрэгт хариуцан зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. Нийслэлийн өдрийг угтан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг батлуулж, шаардагдах төсвийн хүрээнд хэрэгжүүлж ажиллахыг Ажлын хэсэг /А.Амартүвшин/-т үүрэг болгосугай.
  3. Ойг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайланг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны дотор танилцуулахыг Ажлын хэсэг /А.Амартүвшин/-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2264
0
74529
4387903

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc