2018 оны 05 сарын 03-ны өдөр              Дугаар A/149                          Улаанбаатар хот

 

Хөрөнгө гаргах тухай


 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.10, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, гарсан ой, хээрийн түймрийг унтраах үйл ажиллагаанд ашиглах тусгай зориулалтын автомашинд шаардагдах хөрөнгийг хавсралтаар баталсугай.
  2. Онцгой байдлын хэлтсийн Ой, хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашинд шаардагдах 8,000,000 /Найман сая/ төгрөгийг байгаль хамгаалах, тоосжилт бууруулах зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д даалгасугай.


ЗАСАГ ДАРГА                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3613
0
108406
4421780

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc