2018 оны 05 сарын 22-ны өдөр              Дугаар A/166                          Улаанбаатар хот


Татвар төлөгчийн өдрүүдийн арга хэмжээ
зохион байгуулах тухай



Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-ийн “е”, 29,2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Монгол Улсын Засгийн газрын. 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Иргэдийн ^өлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт, Хан-Уул дүүргийн 2018 оны нийгэм, эдийн засгийн зорилт, Татварын ерөнхий газраас дэвшүүлсэн зорилтуудын хүрээнд “Татвар төлөгчийн өдрүүд”-ийг 2018 оны 05 дугаар сарын 07-ноос 11-ний өдрүүдэд зохион байгуулахыг Татварын хэлтэс /Д.Бадам/-т үүрэг болгосугай.
  2. Нийслэл дүүргийн бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулсан тэргүүний татвар төлөгч, аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулан урамшуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагааг нь сурталчлах, үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг бүхий л талаар дэмжих, татвар төлөгчдөд татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах, мэдээллийг олж авах нөхцөл бололцоог хангах ажлыг зохион байгуулахыг Татварын хэлтэс /Д.Бадам/-т даалгасугай.
  3. Шаардагдах 9 980 000 /Есөн сая есөн зуун наян мянга/ төгрөгийг хавсралтаар баталж, “Хорооны хөгжил-Төрийн үйлчилгээ” хөтөлбөрөөс санхүүжилтийг гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/ нарт тус тус зөвшөөрсүгэй.
  4. Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтэд хянапт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д, гүйцэтгэлийн тайланг танилцуулахыг Татварын хэлтэс /Д.Бадам/-т тус тус үүрэг

 

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

655
0
71958
4137779

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc