2018 оны 04 сарын 11-ний өдөр      Дугаар А/127        Улаанбаатар хот   
                               

2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажил зохион
байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай

Монгол улс засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 Засгийн газрийн 2017 оны мн/213 дугаар тогтоол нийслэлийн засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 05ны өдрийн А/292 дугаар захирмжийг тус тус үндэслэн захирмжлах нь:

  1. Дүүргийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч түрүүчийг хүлээн авах цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах гэрээт цэргийг элсүүлэх ажлыг 2018 оны 5 дугаар сарын 04ны өдрөөс 06 өдрүүдэд тус тус зохион байгуулсугай
  2. Цэрэг халалт, татлагын ажилд шаардагдах хөрөнгийг Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсвөөс гаргахыг дүүргийн Засаг даргын Тамгын газар /Б Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй
  3. Дүүргийн Цэрэг татлагын товчооны дарга /Б.Энхболд/-д даалгах

а/ Дүүргийн цэрэг татлагын товчооны гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон, цэрэг халалт, татлагын ажилтай холбогдолтой хууль эрх зүйн баримт бичгүүдийг сурталчлан, тухайн ажпыг гүйцэтгэх онцлогийн талаар зааварчилгаа өгч, цэргийн жинхэнэ албаны татлагын ажлыг хуулийн дагуу зохион байгуулж гүйцэтгэлд нь хяналт тавьж ажилласугай;

б/ Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, залуучуудын цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн авч, Зэвсэгт хүчний Жанжин штабаас өгсөн даалгаврыг бүрэн биелүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласугай,

в/ Гэрээт цэрэгт элсүүлэх болон цэрэг халалт татлагын ажлын явцад хяналт тавьж цэрэг таталгын товчооны ажлын талаар байгууллага тргэдээс гаргасан санал гомдол маргаантай асуудлыг хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэж, буруутай алба тушаалтанд хариуцлага тооцон ажилласугай ;

г/ Батлан хамгаалах тухай хуулиудад заагдсан орон нутгийн төрийн захиргааны албаны тушаалтан, байгуулга аж ахуйн, нэгжийн эрх баригчид, иргэдийн хүлээх үүрэг хариуцлага сурталчлан  ажилсугай;

4.Цэрэг татагдагчдыг тээвэрлэх автомашины техникийн бүрэн бүтэн  байдалд үзлэг шалгалт хийж, жолооч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар шаардалагатай арга хэмжээ авах татагдагсдын цэргийн төв дамжин хүргэх тусгай тоноглолтой тээвэрийн хэрэгслийг гарган ажлуулхыг замын цагдаагын хэлтэс/ дэд хурандаа Н.Хангарьд/-Т үүрэг болгосугай;

5.Цэргийн жинхэн албаны хугацаа дуусгаж, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтэнг хүлээн авч, ажлын байранд зуучлах, мэргэжил олгох төрөл бүрийн сургалтан хамруулах талаар бололцоотой арга хэмжээг авч ажилхыг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс /Б.Бадамсүрэн/-д үүрэг болгосугай;

6.18-25 насны цэргийн жинхэн албанд татагдах залуучуудын иргэний цахим үнэмлэхтэй хугацаат цэргийн албанд тэнцүүлэн татах, баримт бичгийн зөрчлийг арилгах арга хэмжээний хүрээнд иргэний баримт бичгийн зөрчил иргэдийн судалгааг хороо бүрээр гаргуулан, төрийн үйлчилгээ үзүүлэх ажлийг хамтран зохион байгуулхыг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс /С.Оюун-эрдэнэ/-д үүрэг болгосугай;

7.Цэрэг татагдсагдад эрүүл мэндийн үзлэг явуулах байрыг дүүргийн ерөнхий боловсорлын 34-дүгээр сургуулийн байранд зохион байгуулан цэрэг татлагын өдрүүдэд шаардлагатай өрөө, танхимыг чөлөөлж, шаардлагатай техник хэрэгсэлээр бүрэн хангаж ажиллахыг 34 дүгээр сургууль /Р.Өлзийхишиг/-д үүрэг болгосугай;

8. Нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг сонгон авч, холбогдох зааварчилгаа өгч, мэргэжил  арга зүйн удирдлагаар ханган, шаардлагатай эм, эмнэлэгийн багаж төхөөрөмжөөр хангаж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлж, байнгын хяналт тавиж ажилхыг эрүүл мэндийн төв /С.Бодьцэцэг/-д үүрэг болгосугай;

9.Цэрэг халалт, татлагын үед нийгмийн хэв журам сахиулах хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлж цэргийн жинхэн албанд татах тухай зарлан дуудах хуудас аваад тогтоосон хугацаанд заасан байранд ирээгүй цэргийн үүрэгтэнг эрэн сурвалжилж татлаганд бүрэн хамруулах хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж, гэмж хэргийн учир шалгагдаж байгаа ирээдүйн судалгааг хороо бүрээр гарган Цэрэг таталгын товчоонд ирүүлхийг Хан-Уул дүүргийн Цагдаагын 1 дүгээр хэлтэс /Хурандаа С.Хүрэлбаатар/, цагдаагын 2 дугаар хэлтэс /Хурандаа Н.Батбаяр/-нарт үүрэг болгосугай;

10. Цэрэг таталгын байрыг түшэглэн Иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх байр-аар үйл ажилгаагаа суртчилах ажлыг зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэсийн дарга нар үүрэг болгосугай ;

11. 2018оны Цэргийн бүртгэлээр бүртгэгдсэн 18-25 насны цэргийн үүрэгтний цэрэг таталга нь бүрэн хамруулан оролцуулхыг хороодын засаг дарга, хороо хариуцсан хэлтэс албадын дарга нарт үүрэг болгосугай;

12. Цэрэг таталгын товчооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсраттайгаар баталсугай;

13. Цэргийн жинхэн албанд татагдагсдыг нэрсийн жагсаалтыг 2дугаах хавсралтаар баталсугай;

14. Цэрэг таталга явуулсан тухайн дүн мэдээг таталга дууссан өдрөөс хойш 3хоногийн дотор нийслэлийн Цэрэг таталгын товчоонд хүргүүлхийг үүрэг болгосугай;

15. Цэрэг таталгын ажлыг байнгын удирдлагаар ханган ажиллаж, дүнг илтгэхийг цэрэг татлагын товчооны дарга /Б.Энхболд/-д даалгасугай;

 

ЗАСАГ ДАРГА                               Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2971
22527
133280
4199101

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc