2018 оны 06 сарын 04 өдөр                     Дугаар A/178                          Улаанбаатар хот

 

Үр дүнгийн урамшуулал олгох тухай

Монгол Улсын засаг захирга, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4, 40.4.2 дахь заалт, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалын 2.3 дарь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Засаг даргын Тамгын газрын дэргэдэх байгууллагын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын хэсгийн үнэлгээгээр “Хангалттай дүгнэгдсэн хэлтэс ”, албадын дарга нарт үр дүнгийн гэрээний уратшуулал олгосугай
  2. Үр дүнгийн гэрээний урамшуулал олгох хэлтэс, албадын дарга нарыг хавсралтаар баталсугай
  3. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга /Б.Энхболд/-үүрэг болгосугай
  4. Хангалттай үнэлгээтэй дүгнэгдсэн хэлтэс, албадын дарга нарт 1 сарын үндсэн цалинтай тэнцэхүйц хэмжээний мөнгөн урамшууллыг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг М.Цогзолмаа /Санхүү төрийн сан/-т зөвшөөрсүгэй

 

 

ЗАСАГ ДАРГА                                         Ж.АЛДАРЖАВХЛАН


 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2096
0
74361
4387735

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc